Wednesday, July 8, 2009

ВЕЛЬМОН ТРЕЙД компанийн танилцуулга

Вельмон Трейд компани нь 1999 байгуулагдан савласан цэвэр усны зах зээлд өөрийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Түүнээс хойш Вельмон Трейд компани нь "Хатан туул" усыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр Хатан Туул нь үндэсний хэмжээнд танигдсан Монголчуудын өргөн хэрэглэдэг, сонгодог, үндэсний бренд болоод байна. Чухам тиймээс Улаанбаатар хотын "Оны шилдэг бүтээгдэхүүн" шагналыг 2001, 2002 онуудад авч байсан.
Өөрийн чанар, имижээрээ Хатан Туул нь дотоодын зах зээлдээ хамгийн нэр хүнд бүхий бүтээгдэхүүн болоод байна. Хатан Туул цэвэр усыг хэрэглэгчид нь бүтээгдэхүүний чанар үзүүлэлтийг бусдаас илүү анхаарч сонгодог хэрэглэгчид байдаг бөгөөд зарим нь бүр өөрийн лаборатори шалгалтаараа уг бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэдэг. Зарим хэрэглэгчдээс нь дурдвал: Улаанбаатар зочид буудал, Континенталь зочид буудал, Чингис зочид буудал, Худалдаа хөгжлийн банк, Зоос, Хас банк, Монголын Үндэсний телевиз, ТВ-9, UBS TV, Гадаадын элчин сайдын яамнууд болон Соросын сан, НҮБ-ийн хөтөлбөрүүд, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд болон Мандалхангай зэрэг уул уурхайн компаниуд авч хэрэглэж байна.


0 comments: